Хөнгөн цагаан
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хөнгөн цагаан (Al) | |
---|---|
Атомын дугаар | 13 |
Атом масс | 26.9815386 г/моль |
Өнгө | Мөнгөлөг саарал |
Электрон байгуулалт | [Ne] 3s2 3p1 |
Бүрхүүл дэх электроны тоо |
2, 8, 3 |
Физик шинж чанар | |
Бодисын төлөв | Хатуу |
Нягт | 2,6989 г/см³ |
Хайлах температур | (660.32 °C) 933.47 K |
Буцлах температур | (2519 °C) 2792 K |
Хайлалтын хувийн дулаан | 10.71 кЖ/моль |
Ууршилтын хувийн дулаан | 294.0 кЖ/моль |
Дулаан багтаамж | (25 °C) 24.200 кЖ/(моль·K) |
Атомын шинж чанар | |
Оронт торны бүтэц (Сингони) |
Талдаа төвтэй куб |
Исэлдэлтийн зэрэг | 3 |
Ионжих энерги (эхний электроноор) |
577.5 кЖ/моль |
Атомын радиус | 125 пм |
Ковалентийн радиус | 118 пм |
Хөнгөн цагаан (Хөнгөн мөнгө гэж нэрлэх нь бий) мөнгөлөг саарал өнгөтэй, зөөлөн металл юм. Химийн тэмдэглэгээ нь Al, атомын дугаар нь 13.
Хөнгөн цагааныг бокситын хүдрээс ялгаж авах ба зэвэрдэггүй, бусад металлуудтай харьцуулахад маш хөнгөн, маш сайн цахилгаан, дулаан дамжуулагч тул, хөнгөн цагаан болон түүний хайлшийг пуужин, нисэх онгоц, тээвэр, цахилгаан дамжуулах болон барилгын үйлдвэрлэлд өргөн ашиглана.
Хэдийгээр хөнгөн цагаан нь Дэлхийн царцдаст хамгийн өргөн тархалттай металл (нийт химийн элементүүд дунд 3-т буюу хүчилтөрөгч, цахиурын дараа) боловч байгаль дээр цэврээрээ маш ховор, бокситын хүдрээс ялгаж авахад маш өндөр температур шаардана (950-980 °C).
[Засварлах] Хэрэглээ
Хөнгөн цагааны зарим хэрэглээ:
- Тээвэр (бүх төрлийн автомашин, нисэх онгоц, вагон, унадаг дугуй зэрэг)
- Боодол, сав суулга (лааз, тугалган цаас зэрэг)
- Ус цэвэршүүлэх
- Барилга (цонхны хүрээ, хаалга гэх мэт)
- Цахилгаан дамжуулах шугам
- Цэвэр хөнгөн цагааныг (99.980% - 99.999% Al) электроник, компакт диск-т
- Компютерийн процессор, транзисторын хөргөлтийн системд
- Нунтаг хөнгөн цагааныг будаг, пиротехникийн үйлдвэрлэлд
- Анагаах ухаанд, эм, вакцинд адьювантаар
[Засварлах] Изотопи
Хөнгөн цагаан нь атом масс нь 23-30 хүртэлхи 9 изотопитой бөгөөд, үүнээс зөвхөн 27Al (тогтвортой) ба 26Al (тогтворгүй, хагас задралын хугацаа t1/2 = 7.2 × 105 жил) нь байгаль дээр тааралдана. 27Al тархалт 99.9+ %, 26Al нь Аргоны задралаар үүснэ.