Химийн элемент
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Химийн элемент гэдэг нь атомын цөм дэх протоны тоо буюу атомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.[1]
Түгээмэл жишээ бол устөрөгч, азот, нүүрстөрөгч зэрэг болно. 2007 оны байдлаар 117 химийн элемент нээгдээд байна. 82-оос дээш (бисмут, түүнээс дээш), мөн 43-61 хоорон дахь атомын дугаартай элементүүд тогтворгүй, өөрөөр хэлбэл цацраг идэвхит чанартай. Хэдий цацраг идэвхит шинжтэй боловч 94 хүртэлх атомын дугаартай элементүүд байгаль дээр тааралдана.[2]
Лабораторийн нөхцөлд цөмийн урвалаар шинэ химийн элементүүд нээгдсээр байна.
Агуулга |
[Засварлах] Түүх
Элемент гэдэг нэр томъёог МЭӨ 360 оны үед Грекийн философич Плато анх хэрэглэж байжээ[3].
33 химийн элемент бүхий орчин үеийн анхны жагсаалтыг Антуан Лавуазьегийн 1789 оны "Химийн элементүүд" (Elements of Chemistry) номноос харж болно. 1869 онд Д.Менделеев алдарт үелэх системээ нээсэн байна.
20-р зууны эхэн хүртэл химийн элементийг цаашид дахин жижиг хэсгүүдэд задрахгүй хэмээн тодорхойлж байв.[4] 1913 онд Генри Мослей химийн элементийн атомын дугаар нь тухайн атомынхаа протоны тоогоор тодорхойлогдох зүй тогтлыг нээсэн байна. 1919 онд нийт 72 химийн элемент нээгдээд байсан ба [5], 1955 онд нээгдсэн 101 дэх элементийг Алдарт химич Менделеевийн нэрээр нэрлэжээ.
[Засварлах] Тодорхойлолт
[Засварлах] Атомын дугаар
Атомын дугаар гэдэг нь тухайн атомын цөм дэх протоны тоо юм. Z үсэгээр тэмдэглэгдэнэ.
[Засварлах] Атом масс
Атом масс (A тэмдэглэгдэнэ) гэдэг нь атомын цөм дэх протон ба нейтроны тооны нийлбэр юм.
[Засварлах] Изотопи
Изотопи гэдэг нь цөм дэх протоны тоогоороо ижил, харин нейтроны тоогоороо ялгаатай тухайн химийн элементийн төрлүүдийг хэлнэ.
[Засварлах] Аллотропи
Аллотропи нь нэг химийн элементийн үүсгэж буй хоорондоо ялгаатай хоёр буюу түүнээс олон төрлүүд юм. Өөрөөр хэлбэл эдгээр аллотропиудыг бүрдүүлэгч атомууд нь ижил боловч, эдгээр атомуудын хоорондоо холбогдох структур нь өөр байна.
[Засварлах] Тэмдэглэгээ
Латин үсгээр тэмдэглэгддэг, орчин үеийн химийн тэмдэглэгээг Шведийн химич Йонс Якоб Берцелиус боловсруулсан бөгөөд тухайн үед Латин хэл нь шинжлэх ухааны хэл байжээ.
[Засварлах] Тархалт
Манай галактикийн хамгийн өргөн тархалттай 10 химийн элемент.
Элемент | сая хуваасны нэгээр, жингийн |
---|---|
Устөрөгч | 739,000 |
Гели | 240,000 |
Хүчилтөрөгч | 10,700 |
Нүүрстөрөгч | 4,600 |
Неон | 1,340 |
Төмөр | 1,090 |
Азот | 970 |
Цахиур | 650 |
Магни | 580 |
Хүхэр | 440 |
[Засварлах] Ишлэл
- ↑ Compendium of Chemical Terminology, chemical element
- ↑ A. Earnshaw, Norman Greenwood. Chemistry of the Elements, Second Edition. Butterworth-Heinemann, 1997
- ↑ Hillar, Marian (2004). The Problem of the Soul in Aristotle's De anima. NASA WMAP. Retrieved on 2006-08-10.
- ↑ Boyle, Robert (1661). The Sceptical Chymist.
- ↑ Carey, George, W. (1914). The Chemistry of Human Life.
[Засварлах] Гадны холбоос
- Elementymology & Elements Multidict word history and language dictionary
- SDV Nuclear Glossary
- WebElements
- Chemicool
- ChemicalElements
- Los Alamos National Laboratory