Хойд мөсөн далай
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дэлхийн далайнууд |
---|
|
Хойд мөсөн далай нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Хойд туйлын орчим байрлах Дэлхийн далайнууд дотор хамгийн жижиг, хамгийн гүехэнд тооцогдох, жилийн бүх улиралд мөсөөр хучигдан оршдог далай юм[1]. Хэдийгээр Олон Улсын Усзүйн байгууллагаас (International Hydrographic Organization, IHO) "Далай" гэж тодорхойлдог боловч зарим далай судлаачид Атлантын далайн нэг тэнгис буюу Арктикийн тэнгис гэж нэрлэх нь бий[2].
Хойд мөсөн далай нь Еврази ба Хойд Америкаар хүрээлэгдэн орших ба усны температур, давсжилтын хэмжээ нь улирлаас хамаарна. Өөрөөр хэлбэл мөсний хайлалт ба усны хөлдөлтөөс хамаардаг байна[3]. Бусад далайнуудтай харьцуулахад хамгийн бага давсжилттай, мөн хамгийн бага ууршилттай далай юм. Далайн усны давсжилтын хэмжээнд эх газраас цутгах их хэмжээний цэнгэг ус, Атлантын далай болон Номхон далайтай усаа чөлөөтэй солилцдоггүй зэрэг шалтгаан гол нөлөөтэй. Зуны улиралд далайн мөсөн бүрхүүлийн 50% нь хайлдаг байна[1].
Агуулга |
[Засварлах] Газарзүй
Хойд мөсөн далай нь АНУ-аас 1.5 дахин бага буюу 14,056,000 км² талбайтай[4], эргийн нийт урт нь 45,389 км[4]. Үндсэндээ бусад далайнуудаас бүрэн тусгаарлагдсан, Еврази, Хойд Америк, Гренланд, болон өөр хэд хэдэн арлуудаар хүрээлэгдэнэ. Норвегийн, Баренцийн, Цагаан, Карийн, Лаптевийн, Зүүн-Сибирийн, Чукоткын, Гренландын, Бофортын, Баффины, Гудзоны зэрэг тэнгисүүдтэй. Номхон далайтай Берингийн хоолойгоор, Атлантын далайтай Гренландын тэнгис[1] болон Лабрадорын тэнгисээр холбогдоно. Газарзүйн координат нь:
Усан доор байрлах Ломоносовын нуруугаар, Хойд мөсөн далайн сав нь хоёр сав газар болон хуваагдана. Эхнийх нь буюу Евразийн сав нь 4,000 - 4,500 метр гүн, хоёрдох нь болох Амеразийн сав нь 4,000 орчим метр гүнтэй. Хойд мөсөн далайн дундаж гүн нь 1,038 метр[5], хамгийн их гүн нь Евразийн савд байрлах 5,450 метр юм.
Хойд мөсөн далайн дийлэнхийг мөс бүрхэх бөгөөд, зуны улиралд уг мөс хайлан зайрмагтана. Хойд мөсөн далайн хүйтэн агаар экватор зүг шилжих ба дунд өргөргийн орчим халуун агаартай нийлэн бороо, цас орох нөxцлийг бүрдүүлнэ.
[Засварлах] Уур амьсгал
Хойд мөсөн далай нь туйлын уур амьсгалтай бөгөөд өвлийн улирал нь харанхуй, хүйтэн, цэлмэг тэнгэртэй байна. Зуны улирал нь нартай, харьцангуй чийглэг, манантай байх ба цас болон бороо орно.
Гадаргуугийн температур нь жигд тогтвортой, 0 хэмээс арай доогуур байна. Жилийн 10 сард нь далайн ихэнх хэсэг цасаар хучигдсан байх ба хамгийн их цас 3 ба 4-р сард орно. Энэ үед мөсөн дээрхи цасны зузаан 20-50 см хүрнэ.
[Засварлах] Байгалийн баялаг
Газрын тос, байгалийн хий, полиметаллын шороон орд, элс, хайрга зэрэг ашигт малтмал, загас, далайн хав, халим зэргийг агнаж болно.
Уг далайн төв хэсэг нь АНУ, Орос, Канад, Норвеги, Дани зэрэг улсуудын алиных нь ч харьяалалд багтахгүй байгаа бөгөөд [6] Дэлхийн газрын тос, байгалийн хийн нээгдээгүй байгаа нөөцийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээнийхийг уг далайгаас илрүүлж болно гэж таамаглаж байна[7].
[Засварлах] Амьтан ба ургамал
Онцлох амьтан нь халим болон далайн хав [8] бөгөөд уг далайн экосистем нь маш хэврэг юм[8].
Хойд мөсөн далайд фитопланктон өргөн тархалттай бөгөөд эх газраас цутгах гол, Номхон далай болон Атлантын далайн ус фитопланктоны тэжээлийг зөөж авчирна[9]. Зуны улиралд нар жаргадаггүй тул фитопланктон үржих тааламжтай нөхцөл болно[9].
[Засварлах] Байгаль хамгаалал
Хойд мөсөн далайн мөсөн бүрхүүл нимгэрэхийн зэрэгцээ улирлын чанартайгаар озоны давхрага цоорч байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.
Мөсөн бүрхүүл нимгэрч байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзэж [10]. Олонхи эрдэмтэд Дэлхийн дулаарлын улмаас Хойд мөсөн далайн мөс хайлан, Хойд Атлантын далайд ихээхэн хэмжээний цэвэр ус нийлэн, Атлантын далайн урсгалыг (термохалайн эргэлт - thermohaline circulation) өөрчилж болзошгүй хэмээн таамагладаг байна. Энэ нь Дэлхийн цаг уурыг ихээхэн өөрчилж болзошгүй юм[10].
Хойд мөсөн далай нь цацраг идэвхт бодисоор нилээдгүй бохирдож байгаагийн нэг жишээ нь Оросын цөмийн хаягдал [11] [12] юм.
[Засварлах] Мөн үзэх
[Засварлах] Ишлэл
- ↑ 1.0 1.1 1.2 Michael Pidwirny (2006). Introduction to the Oceans. www.physicalgeography.net. Retrieved on 2006-12-07.
- ↑ Tomczak, Matthias & J. Stuart Godfrey (2003), Regional Oceanography: an Introduction (2 ed.), Delhi: Daya Publishing House, ISBN 81-7035-306-8, <http://www.es.flinders.edu.au/~mattom/regoc/>
- ↑ Some Thoughts on the Freezing and Melting of Sea Ice and Their Effects on the Ocean K. Aagaard and R. A. Woodgate, Polar Science Center, Applied Physics Laboratory University of Washington, January 2001. Retrieved 7 December 2006.
- ↑ 4.0 4.1 Wright, John W. (ed.); Editors and reporters of The New York Times (2006). The New York Times Almanac, 2007, New York, New York: Penguin Books, 455. ISBN 0-14-303820-6.
- ↑ The Mariana Trench - Oceanography. www.marianatrench.com (2003-04-04). Retrieved on 2006-12-02.
- ↑ The Arctic's New Gold Rush - BBC
- ↑ The Battle for the Next Energy Frontier: The Russian Polar Expedition and the Future of Arctic Hydrocarbons, by Shamil Midkhatovich Yenikeyeff and Timothy Fenton Krysiek, Oxford Institute for Energy Studies, August 2007
- ↑ Эш татахад гарсан алдаа Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedCIA
; $2 - ↑ 9.0 9.1 Physical Nutrients and Primary Productivity Professor Terry Whiteledge. National Oceanic and Atmospheric Administration. Retrieved 7 December 2006.
- ↑ 10.0 10.1 Earth - melting in the heat? Richard Black, 7 October 2005. BBC News. Retrieved 7 December 2006.
- ↑ 400 million cubic meters of radioactive waste threaten the Arctic area Thomas Nilsen, Bellona, 24 August 2001. Retrieved 7 December 2006.
- ↑ Plutonium in the Russian Arctic, or How We Learned to Love the Bomb Bradley Moran, John N. Smith. Retrieved 7 December 2006.
[Засварлах] Дэлгэрүүлж унших
- Neatby, Leslie H., Discovery in Russian and Siberian Waters 1973 ISBN 0-8214-0124-6
- Ray, L., and bacon, B., eds., The Arctic Ocean 1982 ISBN 0-333-31017-9
- Thorén, Ragnar V. A., Picture Atlas of the Arctic 1969 ISBN 0-8214-0124-6
[Засварлах] Гадаад холбоос
Wiktionary: Хойд мөсөн далай – Энэ үгийг тайлбар тольноос харна уу |
Template:Wikisource
- The Hidden Ocean Arctic 2005 Daily logs, photos and video from exploration mission.
- Oceanography Image of the Day, from the Woods Hole Oceanographic Institution
- Arctic Council
- The Northern Forum
- Arctic Environmental Atlas Interactive map
- NOAA Arctic Theme Page
- NOAA In-situ Ocean Data Viewer Plot and download ocean observations
- CIA World Factbook entry on Arctic Ocean
- Daily Arctic Ocean Rawinsonde Data from Soviet Drifting Ice Stations (1954-1990) at NSIDC
- Arctic time series: The Unaami Data collection
- NOAA North Pole Web Cam Images from Web Cams deployed in spring on an ice floe
- NOAA Near-realtime North Pole Weather Data Data from instruments deployed on an ice floe
- Search for Arctic Life Heats Up by Stephen Leahy
- International Polar Foundation
- Video of scientists on sea ice at the North Pole as it begins to crack underfoot