Галт уул
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Галт уулын орой дээр тогоо байх бөгөөд түүгээр газрын гүнээс халуун лаав (магм буюу хайлмал чулуу) газрын гадаргууд гарна. Галт уулууд нь ихэвчлэн тектоникийн плитүүдийн ойртох ба холдох зааг, эх газрын рифтийн бүсүүдэд үүснэ.
Галт уулын дэлбэрэлт нь нэгэн төрлийн байгалийн гамшигт тооцогдох ба доорхи байдлаар байгаль ба хүнд сөрөг нөлөө үзүүлнэ.
Галт уулын дэлбэрэлтээр халуун лааваас гадна усны уур (H2O), нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), хүхрийн давхар исэл (SO2), хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF), үнс их хэмжээгээр агаар мандал руу (ихэвчлэн стратосфери рүү, 16-32 км хүртэл өндөрт) цацагдана. Эдгээрээс хамгийн муу нөлөөтэй нь хүхрийн давхар исэл бөгөөд, уг исэл агаарт хүхрийн хүчил (H2SO4), улмаар маш жижиг ширхэгтэй сульфат тоосонцор болон хувирна. Уг тоосонцор нь нарнаас ирэх дулааны энергийг буцаан ойлгох ба томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлийн дараа (1-3 жилийн турш) агаарын дундаж температур багасдаг (хүйтэрдэг) байна. Үүнээс гадна сульфатын тоосонцор нь стратосфери дэх хлор, азотын химийн шинж чанарыг өөрчлөн, хлорийн исэл (ClO) үүсгэх ба уг исэл нь озоныг (O3) устгана. Хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF) нь борооны дуслуудад уусан, богино хугацаанд хүчиллэг бороо болно. Агаарт цацагдсан үнс нь хэдэн өдөр, эсвэл хэдэн долоо хоногийн дотор агаар мандлаас газрын гадаргуу руу бууна. Галт уулын дэлбэрэлтээр их хэмжээний хүлэмжийн хий - нүүрстөрөгчийн давхар исэл ялгарна.
[Засварлах] Гадаад холбоос
- Smithsonian Institution - Global Volcanism Program
- Volcanic and Geologic Terms from Volcano World
- Volcano Information from the Deep Ocean Exploration Institute, Woods Hole Oceanographic Institution
- Glossary of Volcanic Terms from USGS
- How Volcanoes Work by Tom Harris
- How Volcanoes Work - Educational resource on the science and processes behind volcanoes, intended for university students of geology, volcanology and teachers of earth science.
- Volcano Live - John Seach
- Volcanic Materials Identification
- Erupting Volcano - Pyroclastic Flow - Video
- Natural Disasters - Volcano Great research site for kids.
- Google Video: Erupting Volcano
- Google Maps Plot of World Volcanoes
- University of Washington Libraries: Digital Collections: