Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||||
Төрийн дуулал:
"(义勇军进行曲/義勇軍進行曲)" (Сайн дурын ажилчдын марш) |
|||||
![]() |
|||||
Газар нутаг | 9,596,960 км²; | ||||
Хүн ам | 1,317,000,000 (2007 он) | ||||
Хүн амын нягтшил | 140 хүн/км² | ||||
Нийслэл | Бээжин | ||||
Албан ёсны хэл | Мандарин хэл | ||||
Ерөнхийлөгч: | Ху Жинтао | ||||
Ерөнхий сайд: | Вэнь Жиабао | ||||
Мөнгөн тэмдэгт | Юань (RMB¥) (CNY) | ||||
ҮНБ | $13,22 триллион | ||||
1 хүнд оногдох ҮНБ | $7,600 | ||||
Цагийн бүс | UTC +8 | ||||
Улсын нэрийн код | CN, CHN | ||||
Интернетийн код | .cn | ||||
Утасны код | +86 | ||||
Хонконг, Макаог оруулаагүйг анхаарна уу |
Бүгд Найрамдах Хятад Ард Улс (ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠠᠷᠠᠳ ᠤᠯᠤᠰ) нь 1949 онд Мао Зэдунь тэргүүтэй Хятадын Коммунист Намынхан байгуулсан социалист улс юм. Хятад хэмээн товчилно. Евразийн эх газрын зүүн хэсэгт Зүүн азид орших бөгөөд тус улсын эх газар дээрх хэсгийг нь Эх газрын Хятад хэмээн нэрлэх нь бий. Нийслэл нь Бээжин хот. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс, Оросын Холбооны Улс, Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан、Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай газраар, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Хятад Улс(Тайвань)улсуудтай далайгаар хиллэдэг. Хүн амын 94%-ийг эзлэх Хань үндэстнээс гадна Жуань, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо, И, Тужиа, Манж зэрэг Засгийн газраас тодорхойлсон 55 бага үндэстнээс бүрэлдэх олон үндэстний улс юм.
Агуулга |
[Засварлах] Улсын нэр
Монгол хэлний Хятад гэдэг нэр нь эрт цагт Хятадын нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан Кидан улсын нэрнээс гаралтай гэж үздэг.
[Засварлах] Түүх
[Засварлах] БНХАУ байгуулагдахаас өмнөх үе
- Гол өгүүллэг: Хятадын түүх
3000 гаруй жилийн түүхтэй хятад үндэстний түүхийн туршид олон улс гүрэн оршин тогтнож байлаа. Мин гүрэн 1644 онд унаж, манжуудын эрхшээлд орон Чин гүрэн гэгдэх болсон нь Хятадын нутаг дээрх сүүлчийн эзэнт улс байлаа. Мөнхүү Чин гүрэн нь Хар тамхины дайнд (1840-1842) Англид ялагдсанаар Хятадыг барууныхан колоничилж эхэлсэн бөгөөд үүний эсрэг тэмцэл улс орны өнцөг булан бүрт болж байлаа. Эцэст нь 1911 оны Синьхайн хувьсгал Манж Чин гүрнийг мөхөөж, 1912 онд Хятад Улсыг тунхаглажээ. Гэвч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон Төвд зэрэг улсын тусгаар тогтнолын хөдөлгөөний улмаас нэгдсэн засаг үгүй болов. Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст Хятадын Коммунист Нам ялж, 1949 онд БНХАУ байгуулагдсан түүхтэй.
[Засварлах] БНХАУ-ын үе
БНХАУ-ын түүхийг тухайн үед удирдаж байсан хүний нь нэрээр Мао Зэдуний үе (1949-1978) болон Дэнь Сяопиний үе (1978-) гэж 2 хуваах нь бий.
Мао Зэдуний үед БНХАУ нь социалист системд хамрагдан, Их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн боловч амжилтад хүрээгүй юм. Үүний улмаас Соёлын хувьсгал гарч, "хувьсгалын эсэргүү" гэгдсэн хүмүүсийг олноор нь хороож, улс орон даяар айдас хүйдэс ноёлсон жилүүд ирсэн юм. Мао Зэдунь нас барахтай зэрэгцэн уг хувьсгал ч намжиж, Маог Хуа Гуофенг залгамжилсан боловч удалгүй төрийн эрх Дэнь Сяопиньд шилжжээ.
Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлэх алхмууд хийгдэж, БНХАУ нь орчин үетэй хөл нийлүүлэн алхах болжээ. Энэ хугацаанд хүнд хөнгөн үйлдвэрүүд хөгжин, "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. Гэвч улс төрийн хувьд чөлөөт бус байдал үргэлжилсээр байгаа бөгөөд 1989 оны Тянь Ань Миний хэрэг болон 2005 оны Салан тусгаарлахын эсрэг хууль зэрэг нь БНХАУ-ын "Нэг Хятад, Нэг Улс" бодлогын илрэл юм.
[Засварлах] Улс төр
Хууль батлах байгууллага нь Бүх Ардын Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын дээд байгууллага нь Төрийн зөвлөл болно. Гэвч төрийн дээд эрх мэдэл "Нам"-д төвлөрөх бөгөөд ХКН-ын тэргүүлэгчид улс орныг удирддаг гэхэд болно.
1997 онд Англиас буцааж авсан Хонконг болон 1999 онд Португалаас буцааж авсан Макао нь "Нэг улс, хоёр систем" гэж нэрлэгдэхүйц өргөн хэмжээтэй өөртөө засах эрхтэй.
[Засварлах] Хүн амын хэт өсөлт
БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын хүн ам хурдацтайгаар өссөний улмаас Засгийн газраас 1979 онд Нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж, төрөлтийг хязгаарлах болсон. Үүний үр дүнд төрөлтийг хязгаарлаж, хүн амын өсөлтийг бууруулж чадсан боловч иргэншилгүй хүүхдүүд болон хүүхдийн наймаа газар авсан ажээ.
[Засварлах] Засаг захиргааны тогтолцоо
2004 оны байдлаар БНХАУ-н засаг захиргааны тогтолцоо нь 23 муж (Одоо үед бодитоор өөрсдийн удирдлагад оруулаагүй Тайвань муж улсыг оруулвал)、5 Өөртөө засах аймаг, 4 хот улс, 2 тусгай статусын засаг захиргааны нэгжээс бүрддэг.
[Засварлах] Газарзүйн төлөв
Хятад улс дэлхийн бємбєрцєгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дєрвєлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг.
Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бєгєєд, 15 оронтой хил нийлж байна. Зүүн талаараа БНАСАУ-тай хиллэж, ємнє талаараа Вьетнам, Лаос, Бирмтай хєршилж, баруун ємнє болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, Сикким, Непал, Пакистан, Афганистантай хил нийлж, зүүн хойт хэсэг болон баруун хойт хэсэгтээ Орос, Тажикстан, Кыргызстан, Казахстантай хиллэдэг бєгєєд, хойт талаараа Монгол улстай хиллэж байна.
Хятадын эх газрын тэнгисийн эрэг нийт 18 мянга гаруй километр урт, хойт талаас Ялужян мєрний цутгалангаас урагшаа Бей Лүнхе голын цутгаланд хүрч, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонези зэрэг оронтой тэнгисээр алслагдаж байдаг.
Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн хойт үзүүр нь хойт єргєргийн 53.31 градус хавийн Мүє Хе сууринаас хойших Хэй Лунжян мєрний гол усан замын тєв шугамд хүрч, хамгийн ємнєт цэг нь хойт єргєргийн 4.15 градус хавийн Наньсагийн уртрагийн Зен Му Аншад байдаг. Ємнєт хойт хоёр зах нь хоорондоо 50 градусын зєрєєтэй. 5500 гаруй километрын зайтай. Хойт хэсэг Хей Лун Жян муж цас мєсєєр хучигдаад байхад ємнєт хэсгийн ємнєт тэнгисийн арлууд мєнх халуун зунаараа байдаг. Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн баруун зах нь зүүн уртрагийн 73.40 градус хавийн Памирын єндєрлєгийн Узбекийн уулын аманд байхад, хамгийн зүүн зах нь зүүн уртрагийн 135 градус хавийн Фу Юань шенд Yссүри мєрєн болон Хэй Лун Жян мєрний гол усан замын уулзвар дээр байдаг.
Хятад улс єргєн уудам хуурай газартайгаас гадна мєн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бүєхай тэнгис, Шар тэнгис, Дорнот тэнгис, Ємнєт тэнгис гээд дєрвєн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун ємнє тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бєгєєд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дєрвєлжин километр бєгєєд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь єндєрлєг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.
[Засварлах] Уул нуруу
Хятадын уул нуруунд Тэнгэр уул, Ишань уул, Яньшан уул, Да Бешань уулны нуруу, Наньлингийн нуруу, Их Хянганы даваа, Тайханшань уул, У шань уул, Шюе феншань уулны нуруу, Алтайн нуруу, Чи Леншань уулны нурууд, Алашань уул, Лиү Паньшань уулны нурууд болон Гимлайн уул зэрэг байдаг. Yүнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зүүн хайрхан Тайшань уул, ємнєт хайрхан Хен шань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, тєв хайрхан Суншань уул болно. Хятадын єндєрлєгүүд дотор Хєхнуур Тєвдийн єндєрлєг хамгаас нэртэй. Далайн тєвшнєєс дунджаар 4000 гаруй метрт єргєгдсєн энэ єндєрлєгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дєрвєлжин километр бєгєєд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хєхнуур Тєвдийн єндєрлєгєєс гадна Євєр Монголын єндєрлєг, Шар Хєрст єндєрлєг, Юньнань Гүйжеүгийн єндєрлєгүүд байдаг.
[Засварлах] Гол мөрөн
Хятад улс бол мєн гол мєрєн ихтэй орон, Хятадын гол мєрнүүдийн уртыг нийлүүлэн бодвол 430 мянган километрт хүрч, дэлхийн бємбєрцєгийг арваад ороож хүрдэг. Хятадын гол мєрнүүд дотор Хєхмєрєн, Хатан гол хамгаас нэртэй. Хєхмєрєн бол дэлхийн 3-дахь том мєрєн, нийт 6380 гаруй километр урт, Хєхмєрний сав газар эд уурсаар элбэг дэлбэг, усны хүчний нєєц нь Хятадын усны нєєцийн 40%-г эзэлдэг бєгєєд сав газарт нь 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хүн ам суурьшин амьдардаг Хятадын хєдєє аж ахуйн чухал нутаг болно. Хятадын 2-дахь том гол Хатан голын сав газар бол Хятадын үндэстнүүдийн єлгий юм. Хєхнуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт нь 5464 километр, Хєхнуур, Сичуан, Ганьсү, Ниншя, Євєр Монгол, Шаньши, Шэньши, Хенань, Шаньдун зэрэг 9 муж єєртєє засах районаар урсан єнгєрч Бүєхай тэнгист цутгадаг. Хєхмєрєн, Хатан голоос гадна Хятадад бас дэлхийн хамгийн урт суваг болох Бээжин-Ханжеүгийн суваг байдаг. Бээжин-Ханжеүгийн суваг бол Хятадын эртний усан аж ахуйн аврага их барилга болно. Бүр эрт манай тооллын 605-604 оны Сүй Янди хааны үед татсан юм. Энэ суваг Лєүянгаар тєв болгож, хойшоо Бээжин, ємєншєє Ханжеү хүрч, 1794 килoметр үргэлжилдэг. Бээжин, Тенжин, Хебей, Шаньдун, Жянсү, Жежян зэрэг муж хотоор урсан єнгєрч, Хайхе гол, Хуайхе гол, Хєхмєрєн, Чен Тан Жян мєрний 5 их гол мєрний системийг холбож байдаг. Одоо энэ суваг Хятадын ємнєт нутгийн усыг хойт нутагт татах барилгын зүүн талын шугамын гол шугам болоод байна.
[Засварлах] Цөл
- Говь
- Такла-Макан цөл
[Засварлах] Соёл
- Гол өгүүллэг: Хятадын соёл
- Уран бичлэг
- Хятад хоол
- У-шу, Шао Линь сүм
[Засварлах] Дэлхийн өв
Гол өгүүллэг: БНХАУ-ын Дэлхийн өв
Хятадын нутагт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий.
[Засварлах] Бүх нийтийн амралтын өдрүүд
Сар өдөр | Баяр | Тайлбар |
---|---|---|
1 сарын 1 | Шинэ жил | |
1 сарын сүүл, 2 сарын 3 өдөр | Цагаан сар | |
5 сарын 1 - 3 | Хөдөлмөрийн баяр | |
10 сарын 1- 3 | Үндэсний баяр |
[Засварлах] Мөн үзэх
- Хятадтай холбоотой бичлэгүүдийн жагсаалт
- Бээжин-Шанхайн хурдан галт тэрэгний замын төсөл
- Хятадын Бейсболын Лиг
Азийн орнууд |
---|
Азербайжан | АНЭУ | Армен | Афганистан | Балба | Бангладеш | Бахрейн | Бруней | Бутан | Вьетнам | Гүрж | Зүүн Тимор | Израйль | Индонез | Йордан | Ирак | Иран | Йемен | Казахстан | Камбож | Катар | Кипр | Кыргызстан | Кувейт | Лаос | Ливан | Малайз | Мальдив | Монгол | Мьянмар | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сингапур | Сири | БНАСАУ | БНСУ | Тажикистан | Тайвань | Тайланд | Туркменистан | Турк | Узбекистан | Филиппин | Хятад | Шри Ланк | Энэтхэг | Япон |