Тоон дохио боловсруулалт
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Тоон дохио боловсруулалт (Digital Signal Processing) нь тоон хэлбэрт байгаа дохио боловсруулах аргын судлал юм. Тоон дохио боловсруулалт болон аналог дохио боловсруулалт нь дохио боловсруулах арга зүйн дэд салбарууд болно. Тоон дохио боловсруулах гэдэг нь дуун дохио боловсруулах, удирдлагын систем, тоон дүрс боловсруулалт, яриа боловсруулах зэрэг олон дэд хэсгүүдтэй.
Тоон дохио боловсруулалт нь ихэвчлэн үргэлжилсэн аналог дохиог хэмжих эсвэл шүүх ч юмуу зориулалттай байдаг учир эхний шатанд ихэвчлэн аналог-тоон хувиргуур ашиглан аналог дохиог тоон дохио болгон хувиргах хэрэгтэй байдаг. Мөн гаралтын дохио нь аналог дохио байх хэрэгтэй бол тоон-аналог хувиргуур хэрэгтэй болно.
[Засварлах] Хувиргалтууд
- Z хувиргалт
- Фурье хувиргалт