On Amazon.it: https://www.amazon.it/Complete-Concordances-James-Bible-Azzur/dp/B0F1V2T1GJ/


Солонгосын дайн - Википедиа

Солонгосын дайн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Солонгосын дайн нь Ємнєд ба Хойд Солонгосын хооронд 1950 оны 6-р сарын 25-аас 1953 оны 7-р сарын 27-ны хооронд болсон зэвсэгт мєргєлдєєн юм. Хүйтэн дайны үеийн энэхүү дайныг АНУ ба түүний холбоотнууд гэсэн єрнєдийн тал ба ЗХУ, БНХАУ зэрэг коммунист хүчнийхний хоорондох сєргєлдєєний үр дагавар гэж үздэг.

Агуулга

[Засварлах] Түүхэн угтвар

Япончууд 1910 онд Солонгосыг булаан эзлээд 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайн дуусах хүртэл эрхэндээ байлгаж байсан юм. 1945 оны 8-р сарын 6-нд ЗХУ нь АНУ-тай байгуулсан тохиролцооныхоо дагуу 1941 онд Японтой байгуулсан харилцан үл дайралцах гэрээнээсээ гарч Японы эзэнт улсад дайн зарласан бєгєєд 8-р сарын 8-ны єдєр Зєвлєлтийн цэрэг Солонгосын нутагт хойд талаас нь, Америкийн цэрэг ємнєд талаас нь цємрєн оржээ.

8-р сарын 10-ны єдєр гэхэд япончуудын бууж єгєх нь гарцаагүй болсон тул АНУ ба ЗХУ нь 38-р єргєргєєс хойших нутагт байгаа бууж єгсєн япончуудыг Зєвлєлтийн тал, харин ємнєд хэсгийн бууж єгсєн цэргүүдийг Америкийн тал хүлээн авахаар тохиролцон Солонгосыг түр хугацаанд хоёр хуваажээ. Ийнхүү Солонгос нь Зєвлєлтийн мэдлийн хойд, Америкийн мэдлийн ємнєд гэсэн хоёр хэсэг болон хуваагдав. 1945 оны 12-р сард АНУ ба ЗХУ нь Солонгосыг түр хугацаагаар удирдах гэрээ байгууллаа. үүний дараа гэрээний дагуу хойд ба ємнєд хэсэг тус бүрт єєр єєрийн гэсэн засгийн газар байгуулав. Ємнєд нутагт АНУ нь НYБ-ын тусламжтайгаар сонгууль явуулан дайны дараа 1945 онд засгийн эрхэнд гараад байсан зүүний үзэл баримтлалтай засгийн газрыг коммунизмыг эсэргүүцэгч үзэлтэй Ли Сын Маны засгийн газраар сольж орхив. Харин хойд нутагт нь Зєвлєлтийн тал Улаан армийн нэгэн ангийн дарга хийж байсан коммунист үзэлтэй Ким Ир Сен гэгч солонгос эрээр тэргүүлүүлсэн засгийн газар байгуулчихав.

Гитлерийн эсрэг холбоотон улсууд нь Солонгосыг хэсэг хугацааны дараа дахин нэгдэх ёстой гэдэг дээр санал нийлж байсан ч дахин нэгдэлтийн талаарх зарим зүйл дээр санал нэгдэж чадахгүй байсан тул 1947 онд Солонгосыг нэгтгэх үүргийг НYБ хариуцахаар болжээ.

Гэвч Ємнєд Солонгосын ерєнхийлєгч Ли Сын Мань, Хойд Солонгосын Хєдєлмєрийн намын ерєнхий нарийн бичгийн дарга Ким Ир Сен хоёр нь зєвхєн єєр єєрсдийн баримталдаг улс тєрийн үзэл бодлын далбаан дор улсаа нэгтгэхийг чармайж байсан тул нэгдэх асуудал тун ээдрээтэй байв. Удалгүй буюу 1949 онд ЗХУ ба АНУ нь єєрсдийн мэдлийн бүсээс анги нэтгэлүүдээ бүрэн гаргалаа. Хойд Солонгосын тал нь америкийн арми гарснаар цэргийн хүчээр улсаа нэгтгэх боломжтой болж байна гэж үзээд Зєвлєлтийн талыг дэмжлэгээ үзүүлэхийг ятгаж эхэлжээ. Гэвч Сталин нь мєргєлдєєнд Америкийн арми оролцох боломжтойг тооцон үзээд хойд солонгосын талыг хангалттай бэлтгэлгүй байна гэдгээр шалтаглан Ким Ир Сений хүсэлтийг авч үзсэнгүй.

Ингээд 1949 оноос эхлэн Хойд Солонгосын тал цэргийнхээ хүчийг зузаатгахад онцгой анхаарснаар 1950 он гэхэд бүх үзүүлэлтээрээ Ємнєд Солонгосын армиас илт давж гарсан тул 1950 онд Сталин Ким Ир Сентэй уулзасныхаа дараа цэргийн ажиллагаа эхлэхийг нь зєвшєєрчээ.

[Засварлах] Дайны эхлэл

Image:Koreawar04.jpg

1950 оны 6-р сарын 25-ы єдєр Хойд Солонгосын арим нь их бууны галын дэмжлэгээр Ємнєд Солонгосын хилийг давснаар дайн эхэлжээ. Зєвлєлтийн цэргийн мэргэжилтнүүдийн сургасан Хойд Солонгосын арми нь 135 мянган хүний бие бүрэлдэхүүнтэй, 150 Т-34 танктай байв. Хойд Солонгосын тал дайрах болсноо «урвагч Ли Сын Ман итгэлийг эвдэн БНАСАУ-ын нутаг цємрєн орж ирсний хариуд єгч байгаа цохилт» гэж зарласан байна.

Дайны эхний єдрүүдэд Хойд Солонгосын арми маш амжилттай урагшлаж байлаа. Ємнєд Солонгосын 40 мянган хүнтэй армийн гуравны хоёр нь дайнд ямар ч бэлтгэлгүй байсан тул 6-р сарын 28 гэхэд Ємнєд Солонгосын нийслэл Сєүл хот Хойд солонгосчуудад эзлэгдсэн байв. Хойд Солонгосчууд Сєүлээс гадна Кэсон, Чхунчхон, Ыйжонбу, Онжин гэсэн үндсэн чиглэлүүдэд давшилтаа єрнүүлсэн ч хэдхэн єдрийн дотор Ємнєд Солонгосыг эзлэх зорилгодоо хүрч чадаагүй бєгєєд Ємнєдийн ерєнхийлєгч Ли Сын Ман нь олзлогдолгүй зугатаж амжив. 8-р сарын дунд үе гэхэд Ємнєд Солонгосын газар нутгийн 90 хувийг Хойд Солонгосын арми нэгэнт эзэлчихсэн байлаа.

Хойд Солонгосчууд Ємнєд хєрш рүүгээр дайрсан нь АНУ болон єрнєдийн бусад орнуудын хувьд гэнэтийн зүйл болов. Учир нь дайн эхлэхээс хэдхэн єдрийн ємнє АНУ-ын Тєрийн департаментаас Конгресст тавьсан илтгэлдээ хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлал тун бага гэж мэдэгдэж байсан юм.

Image:Koreawar03.jpg

Хэдийгээр АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбоотойгоор армийнхаа бие бүрэлдэхүүнийг цєєлж, дайн дэгдсэн бүс нутагт хангалттай цэргийн хүчгүй болоод байсан ч байсан ч Японд байрлаж байсан Дуглас Макартур генералаар удирдуулсан нэгтгэл нь бүс нутагтаа хамгийн хүчирхэг нь байсан юм.

Дайны эхэнд ерєнхийлєгч Трумен нь Ємнєд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн нисэх хүчнээр хамгаалуулан Америкийн иргэдийг гаргах үүргийг Макартурт єгснєєр дэмжлэгээ хязгаарлажээ. Хэдийгээр америкийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг цэргийн нисэх хүчнийг идэвхтэй ашиглахыг санал болгож байсан ч Трумэн зєвшєєрєєгүй бєгєєд Долдугаар флотод Тайваныг батлан хамгаалах тушаал єгснєєр Хятадын коммунистууд болон гоминданыхны хоорондын тэмцэлд хєндлєнгєєс үл оролцох бодлогыг эцэс болгов.

Солонгосын дайн эхэлсэн єдєр нь НYБ-ын Аюулгүйн зєвлєл хуралдсан бєгєєд Зєвлєлтийн тєлєєлєгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын тєлєєлєгч түдгэлзсэн санал єгсєн тул Америкчуудын санал болгосон тогтоолыг хүлээн авчээ. /Энэ явдал нь ЗХУ-д маш том сургамж єгсєн юм. Хэрэв энэхүү тогтоол дээр байнгын гишүүн болох ЗХУ хуралдаанд оролцохгүй биш, харин хориг тавьсан бол НYБ-ын цэрэг хэзээ ч Ємнєд Солонгост тусалж чадахгүй байх байсан гэдэг./

Image:Koreawar02.jpgИнгээд НYБ-ын тогтоолын дагуу АНУ нь Ємнєд Солонгост туслуулахаар цэргээ явуулж, єрнєдийн олон улсууд тэдэнд зэвсэг, хүн хүчээр тусламж үзүүлж байсан ч 8-р сарын сүүл гэхэд Ємнєдийн эвслийн арми нь Бусан хотын орчим бүслэгдчихсэн байв. Байдал тун ч ээдрээтэй болж, Хойд Солонгосчууд хэзээ хэзээгүй Солонгосын хойгийг бүхлээр нь эзлэх нь гарцаагүй болсон мэт байсан ч эвслийнхэн түшиц газраа баттай хамгаалж чадсан тєдийгүй намар давшилтанд оров.

Тэжоны дайвших ажиллагаа /7-р сарын 3-25/ ба Нактонгийн ажиллагаа /07.26-08.20/-г Солонгосын дайны эхэн үеийн хамгийн том ажиллагаа гэж үздэг. Тэжоны ажиллагаанд Хойд Солонгосын явган цэргийн хэд хэдэн дивиз, их бууны анги оролцсон бєгєєд тэд Кимган голыг гатлан америкийн явган цэргийн 24-р дивизийг хоёр хэсэг болгон бутлаж бүслэсэн тєдийгүй захирагч, хошууч генерал Динийг олзолжээ. Энэ ажиллагааны явцад америкчууд 32 мянган цэрэг, офицер, 220 их буу, миномет, 20 танк, 540 пулемет, 1300 автомашинаа алдав.

Нактонган голын орчим явагдсан Нактонганы ажиллагааны үед америкчуудын явган цэргийн 25- р дивиз болон хуягт танкийн дивиз ихээхэн хэмжээний хохирол амссанаас гадна баруун урд чиглэлд нь хойд солонгосын явган цэргийн 6-р дивиз, мотоциклийн 1-р ангиуд нь ємнєд солонгосын ухарч байсан нэгтгэлүүдийг бут ниргэж ,Солонгосын баруун ємнєд болон , ємнєд бүс нутгийг бүхэлд нь эзлэн Масан хотод ойртосноор америкийн далайн явган цэргийн 1-р дивизийг Бусан руу ухрахаас єєр аргагүй болгов. Гэвч 8-р сарын 20-н гэхэд Хойд Солонгосын армийн давшилтыг Ємнєд эвслийнхэн зогсоож дєнгєсєн бєгєєд 100-120 км гүнтэй, 120 км-ийн урттай фронтын шугам болох Бусаны мєргєцєгийг л хянаж байлаа.


[Засварлах] Хятадын арми

Image:Koreawar01.jpgБНХАУ нь 38-р єргєргийг солонгосын бус цэргийн хүч давсан тохиолдолд л дайнд орно гэж мэдэгдэж байсан ч Америкийн ерєнхийлєгч Трумен үүнийг нь «НYБ-ыг сүрдүүлэх гэсэн оролдлого» тєдий зүйл гэж үзээд нухацтай хандаагүй юм. Гэвч 1950 оны 10-р сарын 8-нд Америкийн нэгтгэлүүд нь Хойд Солонгосын хилийг даван орж ирэхэд Мао нь хятадын армийг Ялузянь голын эрэгт ойртон, гатлахад бэлэн байх тушаал єгєв. Мао нь Зєвлєлтєєс цэрэг, зэвсгийн тусламж авахын тулд зєвхєн єєрийгєє хамгаалах зорилгоор армиа бэлэн байдалд оруулсан гээд «Хэрэв АНУ нь Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлвэл удалгүй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас єєр аргагүй» гэж Сталиныг ятгаж байв. Тэрээр Зєвлєлтєд єєрийн байр сууриа тайлбарлан, дэмжлэг авахын тулд ерєнхий сайд Жоу Эньлайг Москва руу явуулад хариу хүлээх зуураа дайнд орох єдрєє 10-р сарын 13-аас 19-ний єдєр болгон хойшлуулав.

Гэвч ЗХУ нь агаараас дэмжлэг үзүүлэхээс бусдаар туслахаас татгалзсан тєдийгүй єєрийн сєнєєгч МиГ-15-дыг фронтын шугаманд 96 км-ээс илүү ойртохыг нь хоригложээ. МиГ-15 нь Америкийн шинэ F-86 онгоцыг гарч ирэх хүртэл Солонгосын тэнгэрт ноёлж байсан билээ. Америкчууд Зєвлєлтийн талыг Хойд Солонгост зэвсгийн тусламж үзүүлж байгааг мэдэж байсан ч дэлхийг хамарсан цємийн дайн үүсэхээс болгоомжлон ямар нэг хариу арга хэмжээ авахаас татгалзсан юм.


[Засварлах] Холбоотнуудын сєрєг давшилт

Image:Koreawar04.jpg1950 оны 9-р сар гэхэд Уолтон генералаар ахлуулсан хэд хэдэн дивиз болон Их Британий бригадаас бүрдсэн десант Бусаны орчим буужээ. Ингээд 1950- оны 9-р сарын 15-нд холбоотнууд сєрєг давшилтаа эхлэв. Холбоотнууд ємнєд солонгосын 5, америкийн 5 дивиз, Их Британий бригад болон 500 танк, 1634 их буу миномет, 1120 онгоц, 230 байлдааны хєлєг онгоц ашиглан сєрєг давшилтанд орсон бол тэдний эсрэг Хойд Солонгосын армийн 40 мянган цэрэг, 40 танк, 811 их буу сєрєн зогсож байв. Ийнхүү эхний єдрийн давшилтаар ємнє талаасаа баттай хамгаалалттай болсноор 16-ны єдєр «Хромит» гэж нэрлэсэн ажиллагаагаа эхлэв.

Энэ ажиллагааны үеэр холбоотнууд Сєүлийн орчим орших Инчхон хотын боомтонд єєрийн десантаа буулгав. Десант гурван цуваа байсан бєгєєд эхнийхэд нь тэнгисийн явган цэргийн 1-р дивиз, хоёр дахид нь америкийн явган цэргийн 7-р дивиз, гурав дахид нь Их Британий армийн тусгай отряд болон ємнєд солонгосын зарим анги нэтгэлүүд багтаж байв. Десант нь буусан єдєртєє Инчхоныг эзлэн Хойд Солонгосын хамгаалтыг сэтлээд Сєүлийн зүг давшилтаа үргэлжлүүлжээ. Харин ємнєд чиглэлд Тэгүгийн бүсээс Ємнєд Солонгосын хоёр нэгтгэл, америкийн явган цэргийн 7 дивиз, их бууны 36 дивизионы хүчээр сєрєг давшилтанд орсон бєгєєд энэхүү хоёр бүлэглэл нь 9-р сарын 27-нд Есан нэртэй газар уулзаснаар Хойд Солонгосын армийн 1-р бүлэглэлийн бүслэжээ. Уулзасныхаа маргааш єдєр нь гэхэд холбоотнууд Сєүлийг эзлэж, 10-р сарын 8-ны єдєр 38-р єргєрєгт хүрэв.

Хоёр улсын хуучин хилийн орчим болсон хэд хэдэн удаагийн цуврал тулааны дараагаар 10-р сарын 11-ний єдєр Ємнєд эвслийн хүч Пхеньяны зүг давшилтанд орсон бєгєєд дэмжлэг болгож 10-р сарын 20-ны єдєр Пхеньянаас хойш 40 км газар 5000 хүнтэй агаарын десант буулгаад тэр єдєртєє Хойд Солонгосын нийслэлийг эзлэн авав.


[Засварлах] Євлийн сєрєг давшилт

Байдал тун ээдрээтэй болж ирсэн тул Хятадын тал цаашид Зєвлєлтийн хариуг хүлээгээд суух аргагүй болж 1950 оны 10-р сарын 25-ны єдєр Пэн Дэхуй генералаар удирдуулсан 270 мянган хүнтэй армиа Ялузян голыг гатлан дайнд орох тушаал єгчээ. Гэнэтийн дайралтын хүчээр хятадын арми нь Ємнєдийн эвсэл буюу НYБ-ын цэргийн хүчний хамгаалалтыг устгасан ч уулархаг нутаг руу ухарсан байна. Энэ тулааны явцад хятадын тал 10 мянган хүнээ алдсан бол ємнєд солонгосчууд 6000, америкчууд 2000 мянган хүнээ алджээ. НYБ-ын цэрэг ихээхэн хохирол амссан ч Ялузян голыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байв.

11-р сарын сүүлээр хятадын тал хоёр дахь давшилтаа хийв. Америкчуудыг Ханган ба Пхеньян хоорондын сайтар бэхлэгдсэн хамгаалалтын бүсээс нь холдуулахын тулд Пэн Дэхуй нь єєрийн нэгтгэлүүддээ эмх замбараагүй ухарч байгаа байдал үзүүлэхийг тушаав. Генерал Макартур үүнд нь хууртан 11-р сарын 24-ний єдєр єєрийн дивизүүдээ хятадуудын бэлдсэн занга руу явуулж ноцтой алдаа гаргажээ. Yр дүнд нь хятадын армийнхан НYБ-ын цэргийг баруун талаас нь тойрон 420 мянган хүнээр бүслээд америкийн 8-р дивизийн эзлэж байсан байрлалд хүчтэй цохилт єгєв. Зүүн чиглэлд 11-р сарын 26-12-р сарын 13 хооронд Чхосиний усан сангийн орчим болсон тулаанаар америкийн явган цэргийн 3000 хүнтэй корпус бүт ниргүүллээ. Харин америкийн Тэнгисийн явган цэргийнхэн ємнє зүгт ухарсан ч гэлээ хятадын давшилтыг амжилттай эсэргүүцэн тэдний долоон дивизийг устгажээ.

Yр дүнд нь НYБ-ын хүчин Хуннам хот хүртэл ухарч, бэхлэлтийн шугам байгуулаад 1950 оны 12-р сард хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлжээ. Энэ ажиллагааны явцад 100 мянга орчим цэргийнхэн, мєн тєдий тооны Хойд Солонгосын энгийн иргэдийг Ємнєд Солонгос руу хєлєг онгоцоор тээвэрлэн хүргэсэн юм.

Ингэсээр 1951 оны 1-р сарын 4-ий єдєр Хойд Солонгос, Хятадын хамтарсан Умардын эвслийнхэн Сєүл хотыг эзэлж америкийн 8-р арми, 10-р корпус ухрахаас єєр аргагүй болов. Тулааны явцад алагдсан гененрал Уокерийн оронд албан тушаалыг нь авсан дэслэгч генерал М.Рижуэй америкийн армийн сэтгэл санааг єргєх, ёс суртахууныг бэхжүүлэх арга хэмжээ авч «Чонын ав», «Аянга», «Бүслэлт» зэрэг сєрєг дайралт явуулж байсан ч олигтой үр дүнд хүрч чадсангүй. Гэсэн хэдий ч Ємнєдийн эвслийнхэн 1951 оны2-р сарын 21-нд эхлүүлсэн ажиллагаагаар хятадын армийг хойд зүгт нэлээд ухрааж чадлаа. Yүний дараа 3-р сарын 7-ны єдєр «Цєлмєгч» нэртэй ажиллагааг эхлүүлэв. Энэ ажиллагааны хүрээнд фронтын тєв хэсэгт хоёр чиглэлээр цохилт єгсєн нь амжилттай болж гуравдугаар сарын дундуур эвслийнхэн Ханган голын гатлан Сєүлийг эзэллээ. Гэвч 4-р сарын 22-нд Умардын эвслийнхэн сєрєг дайралтанд орж фронтын баруун хэсэгт гол, тєв болон зүүн чиглэлд хоёр туслах цохилт хийв. Yр дүнд нь хятад, хойд солонгосын хамтарсан хүч нь Ємнєдийн эвслийн хамгаалалтыг сэтлэн америкийн анги нэгтгэлүүдийг хоорондоо холбоогүй жижиг бүлэглэлүүд болгон бутаргаад Сєүлийг чиглэн дайрч эхлэв. Давшилтын гол чиглэлд Имжинган голын орчим байрлаж байсан Их Британы 29-р бригад єртєж, тулалдааны явцад бие бүрэлдэхүүнийхээ 25 хувийг алдан ухарсан байна. 4-р сарын 22-29 хооронд болсон энэ дайралтаар Ємнєдийн эвслийн 20 мянган орчим хүн шархадаж, олзлогджээ.

1951 оны 4-р сарын 11-нд Трумэний тушаалаар генерал Макартурыг цэргийн удирдлагаас авч оронд нь дэслэгч Генерал Ван Флитийг томилов. Энэ үед Ємнєдийн эвслийн байдал маш хүнд байсан тул цємийн зэвсгээр цохилт єгєх асуудлыг олонтаа хєндєж байсан ч үр ашиг муутайгаас гадна ЗХУ-ыг оролцуулсан цємийн дайн дэгдэхээс болгоомжлон тухай бүрт татгалзаж байсан байдаг.

1951 оны 5-р сарын 16-нд Умардын эвсэл ээлжит давшилтаа эхэлсэн ч Ємнєдийн эвсэл амжилттай хамгаалж, зогсоосон тєдийгүй тэр сарынхаа 21-нд єргєн хүрээтэй сєрєг давшилтанд орж 38-р єргєргєєс цааш ухруулж чаджээ. Гэвч Ємнєдийн эвсэл хүрсэн амжилтаа бэхжүүлэн хєгжүүлэхээс татгалзан «Цєлмєгч» ажиллагааны дараа хүрсэн байрлалд хүрснээр давшилтаа зогсоосон юм.


[Засварлах] Мухардал

1951 оны 6-р сар гэхэд дайны эрч дээд цэгтээ хүрэв. Хоёр тал ихээхэн хохирол амсаж байсан ч тус бүр нь байлдах чадвар сайтай сая гаруй хүнтэй армитай байснаас гадна цємийн зэвсэг хэрэглэх боломжгүй байсан тул зэвсгийн хүчээр ялалтанд хүрэх нь боломжгүй, энхийн хэлэлцээр хийх хэрэгтэй нь талуудад ойлгомжтой болжээ. Иймээс энэ үеэс хойш дайны явцад эрс єєрчлєлт гараагүй бєгєєд мєргєлдєгч талууд удаа дараалан хэлэлцээр хийж байв. Гэвч Ємнєд Солонгос нь хилээ дайны ємнєх байдлаар сэргээхийг зорьж, Хойд Солонгос эзэлсэн нутгаа алдахыг хүсэхгүй байсан тул харилцан давшилтанд орж байв. Тухайлбал, 1951 оны 8-р сарын 31-ээс 12-р сарын 12-ны хооронд Ємнєдийн эвслийнхэн давшилтын ажиллагаа явуулж америкийн тал 22 мянга, ємнєд солонгосын тал 38 мянган хүнээ алдаж байсан бол 11- сарын сүүлээр хятадууд сєрєг дайралтанд орж єєрийн 100 мянга гаруй хүнээ алдаж байв.

Америкийн шинээр сонгогдсон ерєнхийлєгч Дуайт Эйзенхауэр дайныг зогсоохын тулд авч болох арга хэмжээг хайхын тулд 1953 онд Солонгост ирж байдалтай газар дээр нь танилцжээ. Гэвч сєргєлдєгч талуудын энхийн хэлэлцээрт дорвитой урагшлаж чадсангүй. Ингэсээр 1953 онд Сталиныг нас барсны дараанаас байдал эрс єєрчлєгдлєє. Зєвлєлтийн шинэ удирдлага нь Солонгосын дайныг зогсоох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. Зєвлєлтєєс дэмжлэгэ авахаа байсан Хятадын тал олзны хүмүүсийг суллан явуулахыг зєвшєєрч 1953 оны 4-р сарын 20-оос эхлэн талууд цэргийн олзлогдогсдоо солилцож эхэлсэн билээ.

Тавдугаар сард хятадын арми энэ дайны түүхэн дэх сүүлчийн давших ажиллагааг Кымсоны орчим явуулснаас хойш, дайн намжих тийшээ хандаж 1953 оны 7-р сарын 27-ны єдєр гал зогсоох тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. Гэвч гал зогсоох гэрээнд Ємнєд Солонгос гарын үсэг зурахаас татгалзсан тул Ємнєдийн эвслийн ємнєєс америкийн генерал Кларк гарын үсэг зурсан юм.

Гэрээнд гарын үсэг зурснаас хойш фронтын шугамыг 38-р єргєрєєр тогтоон түүний эргэн тойронд Зэвсэггүй бүсийг байгуулсан билээ. Энэ бүсийг умард талаас нь Хойд Солонгосын арми, ємнєд талаас нь Америк, Ємнєд Солонгосын хамтарсан хүч хамгаалж байдаг.

Гал зогсоох хэлэлцээр явагдсан солонгосын хуучин нийслэл Кэсон нь дайнаас ємнє Ємнєд Солонгосын мэдэлд байсан ч одоо БНАСАУ-ын тусгай эрхтэй хот болсон юм. Дайныг эцэслэсэн энхийн хэлэлцээр єнєєдрийг хүртэл хийгдээгүй байгаа.


[Засварлах] Дайны талаар тооны хэлээр

[Засварлах] Ємнєдийн эвсэл

Хүн хүч: Ємнєд Солонгос - 590 911 АНУ-302483 – 480 000 Их Британи – 14 198 Филиппин – 7 000 Канад – 6 146-26 791 Турк – 5 190 Голланд – 3 972 Австрали – 2 282 Шинэ Зеланд – 1 389 Тайланд – 1 294 Этиоп – 1 271 Грек – 1 263 Франц – 1 119 Колумби – 1 068 Бельги – 900 ЄАБНУ- 826 Люксембург – 44 Нийт: 933845-1 100 000

[Засварлах] Умардын эвсэл

Хойд Солонгос-260 000 Хятад – 780 000 ЗХУ – 26 000 (дийлэнх нь нисгэгчид, арын албаны ажилтнууд) Нийт: 1 060 000

[Засварлах] Хохирол

Ємнєдийн эвсэл: 1 271 000 – 1 818 000 Умардын эвсэл: Хятад, хойд солонгосын 3 822 000, зєвлєлтийн 315


[Засварлах] Агаарын дайн

Солонгосын дайн нь «P-51», «F4U», «A-1» зэрэг поршеньт хєдєлгүүр бүхий онгоц олноор оролцсон хамгийн сүүлийн зэвсэгт мєргєлдєєн болсон юм. Гэвч удалгүй Ємнєдийн эвсэл нь эдгээр онгоцуудыг «F-80», « F9F» «F2H» зэрэг тийрэлтэд хєдєлгүүр бүхий онгоцоор сольсон билээ. Хойд Солонгосын тал нь Як-9, Ла-9 загварын сэнсэт сєнєєгч онгоцтой байв.

Дайны эхэнд Ємнєдийн эвслийн тийрэлтэт онгоцууд нь Хойд Солонгосын поршень хєдєлгүүртэй онгоцуудаас илт давуурхаж, агаарт ноёлж байсан ч Зєвлєлтийн тал хамгийн сүүлийн үеийн МиГ-15 сєнєєгч онгоцыг Хойд Солонгосын талд єгснєєр байдал эрс єєрлєгдєв. Тэдгээр сєнєєгч онгоцыг хятадын армийн хувцас ємссєн зєвлєлтийн єндєр туршлагатай нисгэгчид жолоодож байсан тул ємнєд эвслийнхний хуучирсан тийрэлтэд онгоцуудыг түвэггүй унагаж эхлэв.

Yүний хариуд нь америкчууд «МиГ-15» сєнєєгчийн эсрэг тусгайлан зохион бүтээсэн «F-86» угтан сєнєєгчийг Солонгос руу илгэсний дараа зєвлєлтийн сєнєєгчдийн хаанчлал дуусч, хоёр тал агаарт харилцан тэнцвэртэй болсон байна.

Америкийн тал нь 78 –н F-86 сєнєєгчєє алдаж 792 МиГ, 108 бусад онгоц сєнєєсєн гэсэн мэдээ єгдєг ч 335 удаагийн ялалт нь л баримтаар нотлогддог. Зєвлєлтийн талаас 335 МиГ сєнєєгчєє алдаж 1300 онгоц сєнєєсєн гэсэн мэдээ єгдєг.

Солонгосын дайны явцад Америкийн агаарын цэргийн хүчин нь гол тєлєв шатаагч бємбєг ашигласан ихээхэн хэмжээний бємбєгдєлт явуулж байжээ. Дайн нь гурван жил гаруй үргэлжилсэн ч америкчууд Вьетнамын дайны 13 жилийн дотор хаяснаас илүү хэмжээний напалмыг Хойд Солонгосын нутагт хаясан байдаг.


[Засварлах] Цэргийн гэмт хэрэг

Солонгосын дайн үеэр талууд нь хүний эрхийг бүдүүлгээр зорчиж байсныг олон тооны баримт харуулдаг. Тухайлбал, Хойд Солонгос, Хятадын армийн илтгэлд олзны хүмүүсийг тамлаж, цаазлах, шархтай цэргүүдийг буудаж алах явдал гарч байгаа талаар нэг бус удаа дурдагдаж байсан.

Америкийн цэргүүдэд фронтын шугам дээрх байрлалд нь дєхєж ирсэн хэнийг ч болов энгийн хувцастай байсан ч буудан алах тушаал єгсєн. Хойд Солонгосын тал нь энгийн хувцастай тагнуул илгээх нь байсан ч гол тєлєв ямар ч гэмгүй энгийн иргэд алагддаг байжээ.

Хойд Солонгосын армийнхан булаан эзэлсэн хот, суурин газраа энгийн номхон иргэдийг хомроглон цаазалдаг байсан бєгєєд зєвхєн Сєүлийг 1950 онд эзэлснийхээ дараа гэхэд л 100 гаруй хүнийг буудан хороосон гэж үздэг.

Ємнєд Солонгост олон арван мянган хүнийг коммунист үзэлтэй гэж буруутган мєрдєн байцаалт, шүүхийн шийдвэргүйгээр цаазаар авсан. Ємнєдийн эвслийнхэн тарваган тахал, булчин задраах тахал зэрэг євчний нянгаар халдварлагдсан шавьж бүхий бємбєг шидэх зэргээр Умардын эвслийнхний эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэж байсан.

Цэргийн олзлогсод, шархадсан цэргийн алах нь Женевийн конвенцийг ноцтой зєрчсєн цэргийн гэмт хэрэг ч юм. Мєн тухайн үед эсрэг талынхаа энгийн номхон иргэдийг санаатай болон санаандгүйгээр алахыг хориглосон гэрээ, хэлэлцээр байгагүй бєгєєд энэ дайны дараа буюу 1977 онд л зэвсэгт мєргєлдєєний үеэр энгийн иргэдийн эсрэг хийсэн гэмт хэргийн талаарх нэмэлт протоколыг баталсан байдаг юм.


[Засварлах] Yр дагавар

Солонгосын дайн нь Хүйтэн дайны эрийн үеийн хамгийн анхны зэвсэгт мєргєлдєєн болж, дараа дараагийн олон дайны эхийг тавьж, хоёр их гүрэн нь хязгаарлагдмал орон зайд, цємийн зэвсэг хэрэглэлгүйгээр дайтах бүс нутгийн дайны загварыг гаргаж єгсєн юм.

[Засварлах] Солонгос

Дайны уршгаар Ємнєд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хүн амь насаа алдсан байдаг нь нийтдээ 2 сая 500 гаруй мянган солонгос хүн алагдсан гэсэн үг. Хоёр улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн 80 гаруй нь хувь нь бүрэн устаж, орон сууцны фондын 50 хувь, засаг захиргааны барилга байгууламжийн гуравны хоёр нь бүрэн устжээ.

[Засварлах] АНУ

АНУ нь энэ дайнд 54 246 хүнээ алджээ.Энэ нь Вьетнамын дайны хохирлоос бага байгаа ч Вьетнамын дайн нь 13 жил, харин Солонгосын дайн 3 жил үргэлжилсэн гэдгийг онцлох хэрэгтэй байх. Америкчууд нь Дэлхийн 2-р дайн, Вьетнамын дайны сэдвээр их ярьдаг ч Солонгосын дайны талаар бараг дурддаггүй болохоор Америкт энэ дайныг Мартагдсан дайн гэж нэрлэдэг.

Солонгосын дайны дараа дүн шинжилгээ хийсэн мэргэжилтнүүд нь Америкийн армийг байлдааны ажиллагаа явуулахад хангалттай бэлэн биш байжээ гэсэн дүгнэлт хийсэн болохоор дайны дараанаас батлан хамгаалахын тєсвийг 50 тэрбум доллар болгон єсгєж, явган цэрэг, агаарын цэргийн хүчний бие бүрэлдэхүүнийг тоог хоёр дахин нэмснээс гадна Европ, Ойрх Дорнод, Азид олон тооны цэргийн бааз байгуулсан билээ.

Мєн орчин үеийн шинэ зэвсгээр хангах асуудал гарч М16 винтов, 40 мм миномет, F-4 сєнєєгч зэрэг шинэ зэвсэгүүд армийнх нь зэвсэглэлд орж ирсэн байна.

[Засварлах] Хятад

Хятадын талын албан ёсны мэдээгээр энэ дайнд Хятадын ардын чєлєєлєх арми нь 390 мянган хүнээ алджээ. Гэвч єрнєдийн зарим эх сурвалжууд хятадын хохирлын тоог сая хүн давсан гэж үздэг. Тэдний дотор Мао Зэдуний хүү нь ч бий. Дайны явцад Хятадын тал нь эдийн засгаа сэргээхийн тулд Зєвлєлтєєс авсан зээлээрээ эргүүлэн зєвлєлтийн зэвсэг, техникийг их хэмжээгээр худалдан авах шаардлагатай болсон зэрэг олон шалтгааны улмаас хоёр улсын харьцаа эрс мууджээ. Дайнд зєвхєн єєрийн хүчинд найдан оролцох шийдвэрийг гаргаж, үнэндээ АНУ-тай сєргєлдєн тулалдсанаар улсынхаа хүчийг дэлхий дахинаа харуулж, хожим улс тєрийн тавцан дээр нєлєєтэй тоглогч байх болно гэдгээ бодит жишээгээр харуулсан хэрэг байв.

[Засварлах] Тайвань

Солонгосын дайн дууссаны дараа Ємнєдийн эвсэлд олзлогдсон Хятадын ардын чєлєєлєх армийн 14 мянган байлдагч эх орондоо буцахаас татгалзан Тайваньд ирж суурьшсан юм. Тэд 1954 оны 1-р сарын 23-ны єдєр Тайванд ирсэн бєгєєд єєрсдийгєє «коммунизмыг эсэргүүцэгч сайн дурынхан» гэж нэрлэх болсон билээ. Түүнээс хойш энэ єдрийн Тайваньд «Дэлхийн эрх чєлєєний єдєр» нэрээр тэмдэглэдэг болсон.

Солонгосын дайн нь Тайвань руу зугатан ирсэн Гоминьданы талынхныг авралын од болсон гэж болно. Учир нь Солонгосын дайнаас ємнє Америкчууд Чан Кайшии болон Мао Зэдүний талыхны хоорондын мєргєлдєєнд ямар нэг байдлаар оролцохоос эрс татгалзан, Тайванд дэмжлэгэ үзүүлэхээ зогсоогоод байсан билээ. Харин дайны дараанаас бүс нутагт єєрийн нєлєєллийг авч үлдэхийн тулд Тайваны эрх баригчдыг бүх талаар дэмжих хэрэгтэй гэж үзсэн юм. Улмаар Тайваны хоолой руу єєрийн зэвсэгт хүчний ангиудыг илгээж, Гоминьданы засгийн газрыг гарцаагүй ялагдлаас аварсан юм. Улмаар Солонгосын дайны дараа давамгайлах болсон үзлийн нєлєєгєєр єрнєдийн дийлэнх орнууд Коммунист Хятадыг єнгєрсєн зууны 70-аад он хүртэл хүлээн зєвшєєрєхєєс татгалзаж байсан юм.

[Засварлах] Япон

Олон зуун мянган хүний аминд хүрсэн энэ мєргєлдєєний эцэст эдийн засгийн хувьд хожсон цорын ганц улс нь Япон гэж болно. Дайны эхэнд Ємнєдийн эвсэл ялагдсан, Японд зүүний үзэл баримтлалтай хєдєлгєєн хүчээ авсаны нєлєєгєєр Японы ирээдүйн байдал асуудалтай болж эхэлсэн тул АНУ-ын удирдлаган дор эхлээд дотоодын цэрэг, цагдаагийн албыг байгуулсан нь яваандаа єнєєдрийн Японы єєрийгєє хамгаалах хүч болон хувирсан юм. Мєнхүү Америкчууд нь дайны явцад Сан-Франциско хотноо Японтой энхийн гэрээ байгуулан тусгаар тогтносон улс гэдгийг нь хүлээн зєвшєєрснєєр олон улсын тавцанд илүү чєлєєтэй байх боломжоор хангаж єгсєн байна.

Эдийн засгийн хувьд дайтаж байсан америкийн цэргийн хүчний ар талын хангамжийн гол баазууд нь Японд байрлаж байсан нь маш чухал ач холбогдолтой байв. Хангамжийг Зайбацу байгаад задарсан америкийн армитай худалдаа явуулах тусгай эрхтэй бүтцээр дамжуулан хийж байв. Солонгосын дайны явцад Пентагон нь армийнхаа хэрэгцээнд японы бараа, бүтээгдэхүүн худалдан авахад 3.5 тэрбум доллар зарцуулсан байдаг. Тухайн үеийн худалдаагаар дамжуулан баяжин хєл дээрээ тогтсон компаниудын дотор єнєєдєр дэлхийд алдартай брэнд болсон «Мицүи», «Мицүбиши», «Сүмитомо» зэрэг олон компаниуд байдаг. 1950-1951 оны Японы үйлдвэрлэлийн єсєлт нь 50 хувь байж, 1952 он гэхэд дэлхийн хоёрдугаар дайны ємнєх түвшиндээ хүрсэн нь ганцхан жилийн дотор гурав дахин нэмэгдсэн хэрэг байлаа.

[Засварлах] ЗХУ

Энэ дайн нь улс тєрийн хувьд ЗХУ-д алдагдалтай байлаа. Солонгосын хойгийг Ким Ир Сений дэглэмийн дор нэгтгэх гэсэн зорилгодоо хүрээгүйгээр зогсохгүй хєрш зэргэлдээ коммунист Хятадтай түнжин хагараад авсан. Гэтэл єрнєдийн орнуудын эвсэл нь Баруун Герман ба бусад улсуудын харьцаа сайжирсан, Америк Япон энхийн хэлэлцээр байгуулсан зэргээр улам бүр нятгтран дотноссон байна.

Гэвч нєгєє талаас ЗХУ нь гуравдагч ертєнцийн хєгжиж яваа улсад туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг гэдгээ харуулсан тул Солонгосын дайны дараа маш олон хєгжиж яваа улс ЗХУ-ыг даган социалист замаар явахыг хүргэсэн юм.

Эдийн засгийн хувьд Солонгосын дайн нь ЗХУ-д маш хүндээр туссан ч дайны явцад орчин үеийн олон олон үеийн шинэ зэвсгийг бодит байдал дээр турших боломж олгосон, єрсєлдєгч талын олон тооны шинэ зэвсгийг олзолж авснаар цаашид єєрийн зэвсэг техникийг улам боловсронгуй болгох боломжтой болсон тєдийгүй дайнд тодорхой хэмжээгээр оролцсон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 30 гаруй мянган албан хаагчид єєр нєхцєлд яагаад ч олох боломжгүй асар их туршлага хуримтлуулсныг єдгєє байхгүй болсон энэ улс олон арван жилийн туршид дараа дараагийн бүс нутгийн олон дайнд амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.

[Засварлах] Монгол улсын хувьд

1950 онд БНАСАУ-д манай ЭСЯ нээгдэж элчингээр Ж.Самбуу гуай дипломат ажилтнуудын хамтаар томилогдож дайны үед манайхан тэнд ажиллаж байсан юм. Нэгэн удаа америкийн онгоцноос хаясан бємбєг ойрхон унаж, дэлбэрэлтийн долгионд монгол хүн өртсөн гэдэг. Азаар бємбєгний хэлтэрхийд оногдоогүй байжээ.

Static Wikipedia March 2008 on valeriodistefano.com

aa   ab   af   ak   als   am   an   ang   ar   arc   as   ast   av   ay   az   ba   bar   bat_smg   bcl   be   be_x_old   bg   bh   bi   bm   bn   bo   bpy   br   bs   bug   bxr   ca   cbk_zam   cdo   ce   ceb   ch   cho   chr   chy   co   cr   crh   cs   csb   cv   cy   da   en   eo   es   et   eu   fa   ff   fi   fiu_vro   fj   fo   fr   frp   fur   fy   ga   gd   gl   glk   gn   got   gu   gv   ha   hak   haw   he   hi   ho   hr   hsb   ht   hu   hy   hz   ia   id   ie   ig   ii   ik   ilo   io   is   it   iu   ja   jbo   jv   ka   kab   kg   ki   kj   kk   kl   km   kn   ko   kr   ks   ksh   ku   kv   kw   ky   la   lad   lb   lbe   lg   li   lij   lmo   ln   lo   lt   lv   map_bms   mg   mh   mi   mk   ml   mn   mo   mr   ms   mt   mus   my   mzn   na   nah   nap   nds   nds_nl   ne   new   ng   nl   nn   nov  

Static Wikipedia (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

Static Wikipedia February 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu