Испани хэл
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Испани хэл буюу Кастиль хэл нь дэлхийн 350 сая орчим хүний төрөлх хэл бөгөөд Латин Америкийн орнууд болон Испани улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европ хэлний аймгийн Итали хэлний бүлэгт багтдаг.
"Испани хэл"-ний испани хэлээрх нэр нь Кастельяно (Castellano) буюу эспаниол (Español). Өмнөд Америкийн орнуудад кастельяно гэж нэрлэгдэх нь олон ба Мексик, Төв Америк, Карибын орнуудад зөвхөн эспаниол гэж нэрлэдэг.
Агуулга |
[Засварлах] Аялга
- Кастиль аялга
- Леон аялга
- Арагон аялга
- Андалуз аялга
[Засварлах] Түүх
Испани хэл нь Иберийн хойгийг захирч байсан Ромын эзэнт гүрний иргэдийн ярилцдаг хэл болох латин хэлэнд үндэслэсэн бөгөөд араб хэлний нөлөөг авч хөгжсөн хэл юм.
[Засварлах] Тархалт

██ Испани хэлийг албан ёсны хэлээ болгосон улсууд
██ Албан ёсны хэл биш боловч испани хэл хэрэглэгддэг, испани хэлний нөлөө их байдаг бүс нутгууд
Жич: Энэ газрын зургийн талаар дэлгэрэнгүйг тайлбар хуудаснаас харна уу
Испани хэл нь НҮБ-ийн албан ёсны 6 хэлний нэг (Бусад нь англи хэл, франц хэл, орос хэл, хятад хэл, араб хэл) бөгөөд Испани болон Латин Америкийн 18, Африкийн 1, нийт 20 улсын албан ёсны хэл болно. Испани хэлийг албан ёсны хэлээ болгосон улсуудыг дор жагсаав.
- Европ
- Испани
- Төв Америк
- Мексик, Коста-Рика, Гватемал, Сальвадор, Панама, Хондурас, Никарагуа
- Карибын орнууд
- Куба, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Пуэрто-Рико (АНУ-ын чөлөөт муж)
- Өмнөд Америк
- Колумб, Венесуэл, Эквадор, Перу, Болив, Чили, Аргентин, Уругвай, Парагвай
- Африк
- Экваторын Гвиней
- Хойд Америк
- АНУ-ын зарим мужууд
[Засварлах] Мөн үзэх
- Араб хэл
- Португал хэл
- Хиспаник
- Латин хэл
- Тагалог хэл
[Засварлах] Гадаад холбоос
Испани хэлний википедиа |