Газар дундын тэнгис
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Газар дундын тэнгис (Газрын дундад тэнгис) нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд хойд талаараа Европ, өмнө талаараа Африк, зүүн талаараа Ази тивээр хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 2.5 сая км² боловч Атлантын далайтай зөвхөн 14 км өргөнтэй Гибралтарын хоолойгоор холбогддог, үндсэндээ эх газар дундын гэж хэлж болохоор тэнгис юм. Улаан тэнгистэй Суэцийн сувгаар холбогдоно.
Эрт үед уг тэнгис нь түүнийг тойрон оршин тогтнож байсан эртний Египт, Перс, Грек, Ром, Фин, Карфаген, Месопотам (Хоёр мөрний хөндийн) зэрэг олон иргэншлүүдийн хооронд худалдаа болон соёл дамжуулах гол зам байжээ.
[Засварлах] Мөн үзэх
[Засварлах] Гадаад холбоос
Commons: Mediterranean Sea - зураг, медиа материалууд |