Абу Нувас
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Абу Нувас (750 он - 810 он, Араб:ابونواس) нь Персийн Ахвазд төрж өссөн, Аббасиды хааны үеийн Исламын эзэнт гүрний Багдад хот орчимд амьдран сууж бүтээл туурвилаа туурвиж байсан яруу найрагч юм.
[Засварлах] Амьдрал
Эцэг нь цэргийн хүн, эх нь нэхмэлчин байжээ. Залуу байхдаа Басрагийн хүнсний бараа худалддаг мухлагт ажилладаг байсан гэж үздэг. Утга зохиолын үүдийг татсанаас хойш Багдад руу одсон байна. Нувасын уран элэглэл бүхий шүлгүүд нь алдартай. Мөн Исламын шашин хориотой гэж заасан зүйлд хамааралтай сэдвээр нээлттэй бичиж орчин тойрноо цочирдуулж байхад тэр дуртай байв. Энэ зан араншингаасаа болж цөллөгдөх ял аван Египт рүү зугтсан удаа ч бий аж. Багдадад буцаж ирээд шоронд хоригдсон удаа ч бий гэгддэг. Түүний үхлийн талаар янз бүрийн ам дамжсан яриа байдаг ба "Шоронд нас барсан", "Хорлогдож нас барсан" гэж байдаг.
Арабын утга зохиолын их хүн хэмээгдсэн Нувас нь дараа дараагийн үеийн зохиолчдод их нөлөө үзүүлсэн. Түүний "Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх" арга барилыг олон хүн залгамжлан авчээ. Зүүн Африкийн Суахил үндэстнүүдийн дунд Нувасын зохиолууд алдартай. Египтэд түр орогнож байхдаа үлдээсэн болов уу гэж үздэг.